Ховдоос орох, гарах хөдөлгөөнийг 22.00 цагт бүрэн хаана

563
Ховд аймгийн төвөөс хөдөөгийн сум руу орох, гарах замын хөдөлгөөнийг энэ сарын 10-ны өдрийн 22:00 цагт бүрэн хаах гэж байна. Тиймээс аймгийн төвд орж ирсэн хөдөө сумын иргэдийг зам хаахаас өмнө амжиж гарахыг мэргэжлийн байгууллагууданхаарууллаа.
Монгол Улсад шинэ төрлийн коронавирусний халдварын анхны тохиолдол Франц иргэнээр зөөвөрлөгдөн ирж, бүртгэгдсэн.
Үүнтэй холбоотойгоор аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, цаг үеийн гурван асуудал хэлэлцлээ. Улмаар Улсын Онцгой комиссын хурлын шийдвэртэй уялдуулж, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Засаг даргын захирамжаар 2020 оны 03 дугаар сарын 10-ны 22.00 цагаас 03 дугаар сарын 16-ны өдрийн 07.00 цаг хүртэл аймаг, сумаас гарах, орох, хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа.
Энэ хугацаанд Ховд аймгийн хэмжээнд Мянгад, Дарви, Манхан гэх мэт 7 цэгт хяналтын пост ажиллана. Цагдаа, ОБГ, МХГ, Зоонозын өвчин судлалын төв зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэх юм.  
Энэ удаагийн хурлын үеэр баталгаат бус хулгайн замуудыг тодорхойлж хаах, коронавирусний халдвараас сэргийлэх зөвлөмжийг гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн талбайд чанга яригч ашиглан түгээх, ойрын хугацаанд хот хооронд тээврийн хэрэгслээр зорчсон иргэдийн судалгаа гаргах, асуумж авах, Манхан сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрыг тусгаарлах байрны зориулалтаар бэлтгэх зэрэг саналыг албаныхан хэлж байв.      
Мөниргэд хариуцлагатай байж, халдвар хамгааллын дүрэм сахих, амны хаалт тогтмол зүүхийг мэргэжлийн байгууллагууд зөвлөв. 

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn