Найман сая толгой мал отроор өвөлжинө
ХХААХҮЯ-наас мэдээлж буйгаар, энэ өвөл төвийн бүсэд хамгийн олон буюу 30 сая толгой мал өвөлжинө. Баруун 5 аймагт 15 сая толгой мал, зүүн бүсэд 12 сая, говийн бүсэд 9 сая, нийтдээ улсын хэмжээнд 67.7 сая толгой мал өвөлжинө. Отроор өвөлжих малын тоо өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 9 саяар буурах тооцоо гарчээ.
Учир нь энэ жил нийт нутгийн 80 хувьд ургамлын гарц их, зуншлага сайн байв. Тиймээс отор нүүдэл хийх малчдын тоо багасаж буй талаар мэдээлж байна. Энэ өвөл 19 мянган өрхийн 8 сая толгой мал отрын бүс нутагт өвөлжиж, дийлэнх хувь нь сум, орон нутагтаа өнжинө. Өнөөдрийн байдлаар өвс тэжээлийн нөөцийг малчдын хувьд 90 орчим хувиар бэлтгэж нөөцөлжээ. Аймаг, нийслэл, сумдын өвс тэжээлийн аюулгүйн нөөц 65 хувьтай байна.