Отроор өвөлжиж буй малчид 700 гаруй км замыг туулан иржээ

537



Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржаваар ахлуулсан ажлын баготроор өвөлжиж буй өөр аймаг, сумын зарим малчидтай уулзаж,нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.  

Одоогийн байдлаарулсын хэмжээнд 10 аймгийн 80 орчим суманд өвөлжилт хүндрэх төлөв үүсээд буй. Үүнтэй холбогдуулан 26600 малчин өрхийн 11 сая 700 мянган толгой мал отроор өвөлжиж байна. 

Ховд аймгийн тухайд өвсний гарц сайн, өвөлжилт хүндрээгүй.Иймээстус аймгийн нутагт отор нүүдэлхийжирсэн малчид цөөнгүй байна.

Тодруулбал, Увс, Баянхонгор, Говь-Алтай, Баян-Өлгий гэсэн дөрвөн аймгийн 40 гаруй малчин өрхийн бог, бод нийлсэн 53.8 мянган толгой мал Ховд аймгийн Дарви, Чандмань, Зэрэг, Эрдэнэбүрэн гэх найман суманд отроор өвөлжиж буй.   

Үүнээс хамгийн олон буюу хоёр аймгийн 30-аадөрхийн 20 орчим мянган толгой мал Дарви сумын нутагт отроор өвөлжиж байгаа юм.  

Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржаваар ахлуулсан ажлын баг12 дугаар сарын 27-ны өдөрДарви суманд ажиллаж, отроор өвөлжиж буй зарим малчидтай уулзлаа.Мөн холбогдох мэргэжилтнүүдэрүүл мэндийн тусламж, зөвлөгөө өгч, зохих дэмжлэг үзүүллээ. 

Зарим малчдын хэлснээрхур бороо багатай, өвс ургамал муу байсан учраас өнгөрсөн тавдугаар сард нутгаасаа гарчээ.Ингээд700 гаруй км зам туулж, малаа оторлон нүүдэллэсээр энд ирсэн аж. Тэд өвөлжиж, хаваржихаар төлөвлөжээ. Тиймээс эх малаа хээлтүүлээгүй.Нэг жилийн төлөөр малаа өсгөх биш харин амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргийг онд мэнд оруулан нутаг буцахыг чухалчилж байна гэж ярив.

Улсын Онцгой комисс, Монгол Улсын Засгийн газраас отроор өвөлжиж буй малчдыг хөөхгүй байх, харин ч тухайн аймаг, сум орон нутгийн зүгээс сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах үүрэг чиглэл өгчээ.

2020-2021 оны өвөл Ховд аймгийн 17 сумын 91 багт 8476 малчин өрхийн 3841.6 мянган мал өвөлжихбуй.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn