Томуугийн өвчлөл өмнөх долоо хоногоос 4.2 хувь буурчээ

575
Томуу, томуу төст өвчний талаар Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас тодруулав.  Энэ сарын 02-08-ны өдөр буюу 7 хоногийн нэгдсэн мэдээгээр Ховд аймгийн хэмжээнд амбулаториор 6925 хүн үйлчлүүлсэн. Үүний 300 тохиолдол нь томуу, томуу төст өвчин гэж оношлогджээ. Үүнээс 54 иргэн амьсгалын замын хүнд халдвараар өвчилсөн байна.
Түргэн тусламжийн 188 дуудлага ирсэн.
Үүний 26 нь томуу, томуу төст өвчний дуудлага байсан аж. Амбулаторийн нийт үзлэгийн 4.3 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 4.2 хувь, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.9 хувиар буурсан үзүүлэлт гэж албаны эх сурвалж онцоллоо. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 78.3 хувийг 0-15 насныхан эзэлж байгаа. Үүнээс 83.8 хувь нь 4 хүртэлх насны хүүхэд байна.

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn