“Дугуйтай Ховд” аймгийн дэд хөтөлбөр баталлаа

340


"Дугуйтай Ховд" аймгийн дэд хөтөлбөр 2025 он хүртэл хэрэгжиж, хөтөлбөрт Ховд аймгийн 17 сумын иргэд хамрагдах юм. 
Хот суурин газрын автомашины хэрэглээг багасгах, агаарын бохирдлыг бууруулах, иргэдийг эрүүл амьдралын хэвшилд сургах, унадаг дугуйн спортыг хөгжүүлэх зорилгоор тусаймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 172 дугаар тогтоолоор “Дугуйтай Ховд” аймгийн дэд хөтөлбөрийг баталлаа.
Тус хөтөлбөрийг дараах 2 зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ.
1.Унадаг дугуйг өдөр тутмын хэрэглээ болгох, сурталчлах, хүн бүр хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй сэтгэлгээг хөгжүүлж, дугуй сонирхогчдын хамтын ажиллагааг сайжруулна.
2.Унадаг дугуйгаар зорчих, аялах орчин нөхцөлийг сайжруулна.

Тус хөтөлбөрийн хүрээнд унадаг дугуйн холбоо, клуб, дугуй сонирхогчид биетээр болон олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглан дугуйн төрөл бүрийн сургалт зохион байгуулах, иргэдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах, унадаг дугуйн клуб байгуулах арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, байгууллага, аж ахуйн нэгж бүр унадаг дугуйг өдөр тутмын хэрэглээ болгон хэвшүүлэх, шатахууны зардлыг хэмнэж, унадаг дугуйн спортыг хөгжүүлэх, нээлт, хаалтын өдөрлөг зохион байгуулж, аймгийн аварга шалгаруулах уулын болон засмал замын бүх төрлийн дугуйн тэмцээн, жил бүрийн эхний долоо хоногт Ховд аймгийн хэмжээнд машингүй өдөр зохион байгуулах зэрэг ажлыг хэрэгжүүлнэ.

Мөн Биеийн тамир, спортын газарт мэргэжлийн унадаг дугуйны дасгалжуулагчийн орон тоо бий болгож, мэргэжлийн тамирчдыг бэлтгэх, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл чийрэг залуу үеийг төрүүлэхэд анхаарч ерөнхий боловсролын сургууль болон байгууллага, иргэдийн өргөн оролцоотой унадаг дугуйн аялал зохион байгуулах, улсын чанартай дугуйн уралдаан, тэмцээнийг Ховд аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа хийхээр төлөвлөж байна гэж өнөөдөр Ховд аймгийн ИТХ-аас мэдээлэв.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn