“Тогтвортой хөгжлийн боловсрол” орон нутгийн дэд хөтөлбөр батлав

434


Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 60 дугаар тогтоолоор “Тогтвортой хөгжлийн боловсрол” орон нутгийн дэд хөтөлбөрийг баталсан байна.  
2021-2024 онд хэрэгжих энэхүү хөтөлбөр нь тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжсэн олон нийтийн оролцоот сургууль, цэцэрлэгийг хөгжүүлж, сургууль бүхлээрээ ажиллах арга, хандлагыг үйл ажиллагаанд нь нэвтрүүлэх зорилготой. 
“Тогтвортой хөгжлийн боловсрол” орон нутгийн дэд хөтөлбөрийг дөрвөн зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ. Үүнд, сургалтыг дэмжсэн үйл ажиллагаагаар дамжуулан сурагчдын оролцоонд тулгуурлаж, эцэг эх, иргэдэд тогтвортой хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах, “Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл баримтлал”-ыг хэрэгжүүлэх чиглэлээр бүх салбарын хамтын ажиллагааг уялдуулан сургууль бүхлээрээ ажиллах арга хандлагыг нэвтрүүлэх гэж тусгажээ. Мөн тогтвортой хөгжлийн боловсролын мэдээллийг нэмэгдүүлэн, бүх нийтэд хүртээмжтэй, чанартай үйлчилгээ хүргэх, тогтвортой хөгжлийн төлөөх сургуулиудын сүлжээг бий болгон сургууль, цэцэрлэгүүдэд түгээн дэлгэрүүлэх зорилт дэвшүүлсэн байна.
Уг хөтөлбөрт хүүхэд багачууд, иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллага, багш, мэргэжилтэн, албан хаагчдыг хамруулах юм.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 209 дүгээр тогтоолоор баталсан “Тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөр”, Аймгийн ИТХ-ын хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 21-ний 04 дүгээр тогтоолоор баталсан ”Ховд аймгийн Ногоон хөгжлийн хөтөлбөр”-ийн дөрөвдүгээр зорилт, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангах нь “Тогтвортой хөгжлийн боловсрол” орон нутгийн дэд хөтөлбөрийг боловсруулах нийтлэг үндэслэл байжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn