Дөргөн нууранд живсэн “Ланд крузер-80” маркын автомашиныг татан гаргажээ

402

Ховд аймаг, Дөргөн нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин цөс цөмөрч живсэн, зорчигчид нь эсэн мэнд гарсан тухай дуудлага мэдээлэл өнгөрөгч пүрэв гараг/2022.01.06/-ийн 08:00 цагт Онцгой байдлыг газарт иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 120 км зам туулан 12:53 цагт очиход Баян-Өлгий аймгаас Завхан аймгийн чиглэлд гурван зорчигчтой явсан иргэн Б-ын “Ланд крузер-80” загварын суудлын автомашин Дөргөн нууранд живсэн байжээ. Алба хаагчид автомашиныг татан гаргах ажиллагааг зохион байгуулж 3 метрийн гүнд шумбалт хийн, ган татлагаар холбон, 5 метрийн урт, 10 метрийн өргөнтэй талбайн мөсийг зайлуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 19:10 цагт түр зогсоосон байна. Улмаар өчигдөр/2022.01.07/ 07:00 цагт дахин эхлүүлэн ажиллаж мөн өдрийн 15:10 цагт автомашиныг нуураас татан гаргасан талаар ОБЕГ мэдээлэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn