Ховд, Хөвсгөл аймагт голын усанд 35 хүн, 7000 мал боогджээ

532
Ховд болон Хөвсгөл аймгийн сумдад онцгой байдлын албаныхан голын усанд боогдсон хүн, малыг аврах ажиллагаа явагдаж байна. Нөхцөл байдлыг тодруулбал:
Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн “Бөөргийн-Ам” гэдэг газар буюу аймгийн төвөөс баруун урд зүгт 130 км, сумын төвөөс баруун зүгт 25 км-т 5 өрхийн 12 том хүн, 14 хүүхэд, 5000 бог мал “Бөөргийн” голын усанд боогдсон тухай дуудлага өчигдөр /2021.08.18/ 17:15 цагт ирсэн байна. Дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 15 км замыг туулан “Бамбай” гэдэг газар очиж үлдсэн 10 км газрыг явганаар туулахаар болсон байна.
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Баянхошуу багийн “Шугуй” гэдэг газар буюу аймгийн төвөөс урд зүгт 10 км, сумын төвөөс хойд зүгт 41 км-т Дэлгэрмөрөн голд 4 зорчигчтой автомашин үерийн усанд автсан тухай дуудлага өчигдөр шөнө 04:24 цагт иржээ. Онцгойгийн алба хаагчид 10 км замыг туулан очиж иргэн 34 настай С /эрэгтэй/-ийн “Приус-20” загварын суудлын автомашинтай 31 настай эмэгтэй Ө, 10 настай хүү Т, 7 настай охин Н нар 2000 бог малтай үерийн усанд автсаныг 2 цаг 04 минут ажиллан аварч аюулгүй газар гаргалаа.
Мөн Мөрөн сумын Нисэх багийн “Цагаан эрэг” гэдэг газар буюу сумын төвд хоёр өдөр үргэлжлэн орсон борооны улмаас Дэлгэрмөрөн голын усны түвшин нэмэгдэж 1 айл үерийн усанд автсан байна. Дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн Б-гийн 5 ханатай гэр, 2 том хүн, 3 хүүхдийг аюулгүй газарт хүргэн ажилласан байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn