Нян устгах гэрлийг үнэ төлбөргүй ашиглах боломжтой

377
Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын санаачилгаар “Нян устгах гэрэл”-ийг үнэ төлбөргүй зөөвөрлөн ажиллуулж, ариутгал халдваргүйтгэл хийхээр болжээ. Өөрөөр хэлбэл, “Ачит-алтан хундага”, “Вансэмбэрүү”, “Ховд Монос” эмийн сангаас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аж ахуйн нэгж, албан байгууллагын өрөө тасалгаанд эмнэлгийн түвшинд хэрэглэдэг нян устгах гэрлийг үнэ төлбөргүй зөөвөрлөн ажиллуулах замаар ариутгал халдваргүйтгэл хийх юм. Энэхүү үйлчилгээг энэ оны гуравдугаар сарын турш хэрэгжүүлнэ. Тиймээс нян устгах гэрлийг ашиглах хүсэлтэй аж ахуйн нэгж, албан байгууллагууд Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын 70432526, 94009598 утсаар холбогдож, захиалга өгөх боломжтой аж.  

Н.Лхагва
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn