Вакцины нэмэлт дөрөвдүгээр тунд 852 иргэн хамрагдлаа

229


Сүүлийн үeд Ховд аймгийн хэмжээнд коронавирусний халдварын өвчлөл нэмэгдэж, тусгаарлах эмнэлгийн ачаалал ихсэж байгаа. Үүнтэй холбогдуулан тус аймгийн Онцгой комисс хуралдаж, зайлшгүй хэвтэн эмчлүүлэх иргэдэд эмчийн магадлагаа, дүгнэлтийг үндэслэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, шинжилгээ авах “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг ажлын өдрүүдэд 09.00-13.00 цагийн хооронд ажиллуулах, иргэдийг халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх, вакцины гурав, дөрөвдүгээр тунд идэвхтэй хамруулахад анхаарах зэрэг хэд хэдэн шийдвэр гаргаж, холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг чиглэл өгсөн.
Иймээс орон нутагт дархлаажуулалтын ажил хэрхэн өрнөж байгаа талаар Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас тодрууллаа.
Одоогийн байдлаар вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 88.9 хувь буюу 56481 хүн эхний тун, 84.0 хувь буюу 53349 хүн хоёр дахь тун вакцин хийлгэжээ.
Харин нэмэлт гуравдугаар тунд 59.1 хувь буюу 26428 хүн, дөрөвдүгээр тунд 852 хүн тус тус хамрагдсан мэдээтэй байна.
Үүнээс онцлоход, сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 29 хүн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх вакцин хийлгэсэн байна. Тэдний нэг нь вакцины эхний тун, нэг нь хоёр дахь тунг тариулжээ.
Харин вакцины нэмэлт гурав дахь тунд 7, дөрөвдүгээр тунд 20 хүн хамрагдсан аж. 
Ийнхүү дархлаажуулалтын ажлыг Ховд аймагт зохион байгуулахдаа харьяа сум, өрхийн эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан иргэдэд үйлчилж буй.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn