ХААН Банк шинэ алсын хараа, эрхэм зорилгоо танилцуулж байна

364

Амьдралын их аялалд тань санхүүгийн хөтөч болж, эрхэм таны итгэлт анд байж ирсэн ХААН Банк хөгжлийнхөө нэгэн шинэ хуудсыг нээж, брэндийн шинэчлэл хийж буйгаа олон нийт, харилцагчдадаа танилцуулж байна.
Технологийн дэвшил болоод хүн төрөлхтний өмнө тулгарсан тааварлашгүй сорилтын үр дүнд ертөнц даяар амьдралын хэмнэл өөрчлөгдөж, New normal буюу шинэ эгэл хэв маяг, цахим эрин рүү шилжин орж байна. Үүнийг дагаад дэлхий нийтийн чиг хандлага аливаа хувь хүн, бизнесүүд харилцан бие биедээ тусалж, хамтдаа нэг зүгт зорьж, нэгдэн нягтарч чадвал ямар ч бэрхшээл саадыг давж гарч, амжилтад хүрч болдгийг олж харж, энэ чиглэлд илүүтэй анхаардаг болсон. Олимпын наадмын уриа “Хамтдаа хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэйгээс хүчтэй” болж өөрчлөгдсөн нь ч үүний тод жишээ юм. ХААН Банк ч мөн адил дэлхий нийтийн энэ үзэл хандлагатай хөл нийлүүлэн харилцагчдынхаа хүсэл, эрэлт хэрэгцээг мэдэрч, хамтдаа өсөж, хөгжье хэмээн уриалж, шинэ өнгө төрх бүрдүүлэн, алсын хараа, эрхэм зорилго, цаашдын стратегиа шинэчлэн тодорхойлоод байна.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид харилцагч, хамтрагч түнш байгууллага нэг бүрд хүрч үйлчилдэг, хамгийн хүртээмжтэй, найдвартай банк байж ирсэн. Тэгвэл олон нийт, харилцагчдад нэгэнт танигдсан ХААН Банк брэндийг дараагийн шинэ түвшинд гаргах зорилготой энэхүү шинэчлэлтийн үр дүнд ХААН Банк дэргэдийн банк байгаад зогсохгүй санхүүгийн аяллын алхам бүрд нь харилцагчид, ажилтнуудтайгаа хамтдаа өсөж хөгжих, илүү сайханд тэмүүлэх, бодит өөрчлөлтүүдийг бий болгохоор зорьж байна.
ХААН Банкны алсын хараа:
  • “Харилцагчидтайгаа хамт эгнэгт өсөж хөгждөг итгэл төгөлдөр банк байна”
Эрхэм зорилго:
  • “Бид харилцагчдынхаа санхүүгийн аяллын алхам бүрд хамгийн шилдэг, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэнэ”
Уриа үг:
  • “Хамтын өсөлт төгөлдөр”
Үнэт зүйлс:
  • Хөгжил цэцэглэлтийн түүчээлэгч
  • Тогтвортой хөгжилд манлайлагч
  • Шилдэг цахим бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгч
  • Итгэлт зөвлөгч
ХААН Банкны брэндийн шинэчлэлийн хүрээнд өөр нэг өөрчлөгдсөн зүйл бол банкны лого, бичиглэл илүү өнгөлөг, энгийн, орчин үеийн хэв маягтай болсон. Энэ нь харилцагч, түншүүддээ илүү ойртож, тэдний амьдрал, зорилготой хөл нийлүүлэн алхах хамтран дэмжигч, үнэнч туслах байх гол утга санаатай уялдаж буй.
ХААН Банк харилцагчидтайгаа хамт эгнэгт өсөж хөгждөг, итгэл төгөлдөр банк байгаад зогсохгүй нийгэм улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж, цаашид олон олон жил оршин тогтнох бизнесийн байгууллага болохын хувьд тогтвортой хөгжлөөр манлайлагч байх зорилгыг цаашдын стратегидаа шингээгээд байна.
Бидэнд итгэл хүлээлгэн хамт байгаа харилцагч танд баярлалаа.
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn