Сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нарыг чадавхжууллаа

481


Ховдод “Орон нутаг дахь хүүхэд хамгаалал” сэдэвт хэлэлцүүлэг болж байна. Өөрөөр хэлбэл, Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 2020 онд “Хүүхдийн нийгэм-сэтгэл зүйн асуудал, эрсдэлийг илрүүлэх судалгаа” хийжээ.
Сурагчдын 76.8 хувь нь сэтгэл зовнилтой байна, 6-13 насны хүүхдүүдийн стресс бухимдал хэвийн үзүүлэлтээс өндөр бөгөөд сурагчдын дийлэнх нькоронавируснийхалдварын тархалт, сурлагаар хоцрогдолоосайж байгаа тулэнэ чиглэлддэмжлэг туслалцаа үзүүлэх шаардлагатай байна гэждээрхсудалгаанд тусгасан байна.
Иймээс эцэг эх, олон нийтийн дунд хүүхэд хүмүүжлийн эерэг аргад сургах үйл ажиллагааг эрчимжүүлэх, хүүхдэд хамгийн ойрхон үйлчилгээ үзүүлдэг хүүхэд хамгааллын багийн гишүүнийг чадавхжуулах зорилгоордээрххэлэлцүүлгийг энэ сарын 24, 25-ны өдөр Ховд аймагт зохион байгуулж буй.
Энэ удаагийн хэлэлцүүлэгт сум, сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нарын төлөөлөл 47 хүн оролцож, сурагчдад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах, анги удирдсан багшаар дамжуулан эцэг эхийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр шинэ мэдлэг, мэдээлэлтэй болж байгаа аж. 
Мөн боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал,энэ чиглэлдсургуулийн хэмжээнд санаачлан хэрэгжүүлж буй сайн туршлагуудын талаар ярилцаж байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn