Сургуулийн сэтгэл зүйч нарын өрөөний тохижилтод дэмжлэг үзүүлэв

394
Ерөнхий боловсролын сургууль бүр сэтгэл зүйч ажиллуулахаар болсон. Үүнтэй холбогдуулан Дэлхийн зөн олон улсын байгууллагын Ховд орон нутгийн хөтөлбөрөөс таван сумын ерөнхий боловсролын 11 сургуулийн сэтгэл зүйч нарын өрөөний тохижилтод дэмжлэг үзүүллээ.
Өөрөөр хэлбэл, энэ оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр Жаргалант сумын ерөнхий боловсролын 1, 2, 3, 6, 7 болон Цаст-Алтай, Прогресс сургууль, Дөргөн, Мянгад, Зэрэг, Манхан сумын сургуулийн сэтгэл зүйч нарын өрөөний тохижилтод дэмжлэг үзүүлж, ширээ, сандал, шүүгээ, ус буцалгагч зэрэг зургаан төрлийн тавилга, эд зүйл хүлээлгэн өгөв. Энэхүү ажилд нийт 22 сая 773 мянган төгрөгийн санхүүжилт зарцуулсан байна.
Гэр бүл, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд боловсролын салбарынхан чухал үүрэг гүйцэтгэдэг. Сургуульд сэтгэл зүйч ажилласнаар өсвөр үеийнхнийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, сурагчдад мэргэжлийн зөвлөгөө өгөх замаар эерэг нөлөөллийг бий болгох боломж бүрдэх юм. Энэ утгаараа сургуульд суурилсан сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд зөвлөгөө өгөх стандарт жишиг өрөөг сургууль бүр тохижуулж, сэтгэл зүйчийн практик ур чадварыг дээшлүүлэхэд анхаарна гэж албаныхан онцлон хэллээ.
Дэлхийн зөн олон улсын байгууллагын Ховд орон нутгийн хөтөлбөрнь боловсролын салбарт тулгамдсан асуудлыг хамтын оролцоотойгоор шийдвэрлэх, тэр дундаа хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулах, орчны аюулгүй байдлыг хангахад чиглэсэн нэлээд ажлыг үе шаттай зохион байгуулдаг.
Тэгвэл энэ онд Мянгад сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны тохижилтод дэмжлэг үзүүлж, нийт 25 сая төгрөгийн санхүүжилт бүхий тавилга, эд зүйлс олгох аж. Мөн Зэрэг сумын дотуур байрны номын санд 3 орчим сая төгрөгийн өртөг бүхий эд зүйл олгоно гэж албаны эх сурвалж мэдээлэв. 

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn