Ховд аймгаас гурван хүн Австралийн тэтгэлэгт сонгогдож байжээ

251

Австрали Улсын Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Дайвид Прэстон Ховд аймагт зочиллоо. Энэ хүрээнд өнөөдөр аймгийн удирдлагуудтай уулзалт хийж, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн талаар танилцууллаа.
Мөн талууд Монгол Улс, Австрали Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хүний нөөцийг чадавхжуулж ирсэн сайн туршлага, өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцав. 
Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөр нь дэлхийн хөгжлийн ирээдүйг тодорхойлох манлайлагчдыг бэлтгэх зорилтын дагуу жил бүр хэрэгжиж, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг Австралийн их сургуулиудад суралцах боломж олгож байгаа.
Австралийн Засгийн газраас санхүүждэг энэхүү тэтгэлэгт 1993 оноос хойш Монгол Улсын 650 гаруй иргэн сонгогдсоны 21 нь хөдөө орон нутгаас шалгарчээ. Үүнээс онцлоход, гурав нь Ховд аймгийн иргэн бөгөөд Австралид амжилттай суралцаад иржээ.
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт цаашид хөдөө орон нутгийн иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийгмийн цөөнх гээд сонирхсон хүмүүс өргөдөл гаргах боломжтой.   
Өргөдөл гаргагчид Австралийн тэтгэлгийн бодлогын гарын авлагад дурдсан бүх ерөнхий шалгуурыг хангасан байх учиртай. Мөн тус гарын авлагад заасан хэд хэдэн баримт бичгийг бүрдүүлэн, цахим өргөдөлд хавсаргах ёстой аж.
2023 онд Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн өргөдлийг энэ оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд цахимаар хүлээн авч байна. Сонгон шалгаруулалт нь мерит зарчимд суурилан, ил тод, хүн бүрт тэгш боломж олгох байдлаар өрнөнө гэж албаныхан танилцууллаа.
МөнАвстралийн их сургуулиудад магистрын зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрт энэ жил орон нутгийн иргэдийг түлхүү хамруулахаар зорьж байгааг онцлон тэмдэглэлээ.Үүнээс гаднааялал жуулчлал, бизнес, хөдөө аж ахуйн салбарт бичил төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар санал солилцжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn