Цементийн үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай танилцлаа

455


Ховд аймгийн мэргэжлийн байгууллагууд хамтран“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2022”зохион байгуулж эхэллээ.
Тус аяны нээлтийн үйл ажиллагааг өнөөдөрХовдаймгийн төв талбай дээр зохион байгууллаа.  Аяны хүрээнд цаашид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээрххууль тогтоомж, холбогдох дүрэм журмын талаар сурталчлах, ажлын байран дээр хамгаалах хувцасыг зөв өмсөж хэвших, аюулгүй ажиллагааны стандартыг мөрдлөг болгон ажиллах тухай зөвлөмж өгөх аж.Мөнажилтны эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн олонтөрлийнарга хэмжээ, нөлөөллийн үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөжээ.
Дээрх аяны нээлтийн үйл ажиллагааны хүрээнд Ховд аймагт шинээр бүтээн босгож буй эко цементийн үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа.
Аяны үр дүнд аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилтан, албан хаагчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зохих мэдлэг мэдээлэлтэй болох бөгөөд цаашид ажлын байран дахь аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёл төлөвших боломж бүрдэнэ гэж албаныхан үзэж байна.
Монгол Улс жил бүрийн дөрөвдүгээр сарыг“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар”болгон тэмдэглэдэг. Энэ жил улс орон даяар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н мэдлэг, мэдээллийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлье” уриан дор хэрэгжүүлэх аж.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn