Энэ жил 73 иргэнийг малжуулна

326
Ховд аймаг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд 5000 гаруй иргэнийг хамруулна. Тодруулбал, тус аймгийн Засаг дарга Б.Дүгэржаваар ахлуулсан Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн зөвлөл хуралдлаа. Тус зөвлөл нь төр, хувийн хэвшил, ажил олгогч эздийн холбооноос бүрдсэн есөн хүний бүрэлдэхүүнтэй.  Энэ удаагийн хурлаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас 2022 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээний талаар ярилцаж зохих шийдвэрийг гаргалаа.
Өнгөрсөн онд “Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр”, “Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” гэсэн таван хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжүүлсэн. Нийт иргэнийг хамруулсан байна. Тэгвэл энэ онд “Ногоон ажлын байр”, “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” зэргийг нэмж хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, дээрх долоон хөтөлбөр, арга хэмжээнд 5000 гаруй иргэнийг хамруулахаар тооцоолж байна. Мөн хөдөөгийн 16 суманд “Малжуулах арга хэмжээ”-г хэрэгжүүлж нийтдээ 73 иргэнийг хамруулахаар шийдвэрлэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn