Ховд их сургуулийг энэ жил 500 гаруй оюутан төгсөв
Ховд их сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн “Мөнгөн хонхны баяр, дурсамж хичээлийн өдөр”-ийн үйл ажиллагааг тавдугаар сарын 3-нд зохион байгууллаа. Энэ жилийн тухайд ХИС-ийн бакалаврын 27 мэргэжлээр 444, магистрын 13 хөтөлбөрөөр 78, докторын хөтөлбөрийн 1 оюутан төгсөж байна. Өөрөөр хэлбэл, тус сургууль нийт 2000 орчим оюутан суралцагчтай. Нийт 12 мянга гаруй төгсөгчтэй юм. Энэ удаа буюу 39 дэх төгсөлтөөр 523 оюутан суралцагч ийнхүү мэргэжлийн үнэмлэх, дипломоо гардан авав.
Нээлтийн үйл ажиллагаанд Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, ХИС-ийн удирдлагууд, ахмад багш нарын төлөөлөл оролцож, үг хэлсэн бөгөөд шилдэг тэргүүний оюутнуудыг шагнаж урамшууллаа. Түүнчлэн Ховд их сургуультай хамтын ажиллагаатай “Ривер скай констракшн”, “Калдера тубо”, “Вестерн холд” зэрэг байгууллагаас оюутнуудад ажлын байрны урилга гардуулж, амжилт хүслээ. Сүүлийн жилүүдэд танхимын сургалтаас гаднацахим хэлбэрээр суралцах боломж бүрдсэн. Иймээс цаашид өөрсдийгөө хөгжүүлж, мэдлэгээилүүтэлэх боломж байгаа тухай албаныхан онцлон хэлэв.