Холливүүдийн жүжигчин Ольга Куриленко коронавирусийн халдвар авжээ
![](http://nutag.mn/uploads/posts/2020-03/1584412576_olga-kurylenko.jpg)
Куриленко 2008 онд Жэймс Бондын “Quantum of Solace” кинонд дүр бүтээж, дэлхий дахинд анх алдаршсан бөгөөд дараа нь 2013 оны “Obvilion” зэрэг өөр хэд хэдэн кинонд тоглосон юм. Тэрээр фэнүүддээ анхаарал болгоомжтой байж, вирусийн халдвараас сэргийлэхийг зөвлөсөн байна. Куриленко халуун дарах эм уухаас өөр эмчилгээ хийлгүй өвчнөө аяндаа эдгэхийг хүлээж байгаагаа мэдээлжээ.
Бие сульдах, халуурах байдлаар халдварын шинж тэмдэг түүнд илэрч байгаа гэнэ. Жүжигчин бүсгүй дархлаагаа дэмжихийн тулд амин дэм хэрэглэхээс гадна сармис идэх, нимбэгтэй ус уух зэрэг уламжлалт эмчилгээний аргуудыг хэрэглэж байгаагаа бичсэн байна. 40 настай Куриленко 2001 онд Францын иргэн болсон бөгөөд одоо Лондон хотод дөрвөн настай хүү болон Аргентины жүжигчин найз залуугийн хамт амьдардаг юм.
Э.Сэмүүн
Эх сурвалж: Russia Today