Ховд аймгийн Мянгад суманд 10 МВт-ын нарны станц цахилгаан дамжуулж эхэллээ

389

Ховд аймгийн Мянгад сумын нутагт "Мянгад" 10 МВт-ын нарны цахилгаан станц сүлжээнд залгагдсан байна. Жилд 17-22 сая сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд баруун бүсийн нийт хэрэглээний 10 орчим хувийг хангаснаар ОХУ-аас худалдаж авах эрчим хүчний зардлыг жилд дунджаар 3.4 тэрбум төгрөгөөр хэмнэх урьдчилсан тооцоо гарчээ. 
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх баруун аймгуудад ажиллаж байна.
Энэ хүрээнд Завхан, Говь-Алтай аймагт баригдах дулааны станцын барилга угсралтын ажлын нээлтэд оролцон төслийн явц, ач холбогдлын талаар иргэдэд мэдээлэл өгчээ. 25-30 Гкал.цагийн хүчин чадалтай уг станцыг 2024 оны халаалтын улирлаас урьтаж ашиглалтад хүлээлгэн өгөх аж. 
 
 
Салбарын инженер техникийн ажилчидтай уулзаж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт болон Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эрчим хүчний салбарт хийж хэрэгжүүлэх ажлын багцыг танилцууллаа хэмээн Эрчим хүчний яамнаас мэдээллээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn