ХОВД: Баяр наадмын үйл ажиллагаа энэ долоо хоногт эхэлнэ

335


Ховдын наадам долоодугаар сарын 8-11-нд болно. Энэ жилийн баяр наадам долоодугаар сарын 8-нд “Өв соёл-2022” үндэсний хувцасны уралдаан, үзэсгэлэн худалдаагаар эхэлнэ. Долоодугаар сарын 9-ний өдөр халх, урианхай сурын харваа, баяр наадамд зориулсан хүндэтгэлийн жагсаал, концерт, төрийн дээд шагнал гардуулах үйл ажиллагаа болно.
Долоодугаар сарын 10-нд баяр наадмын нээлт, шагайн харваа, хүчит бөхийн барилдаан(1-4-ийн даваа), сурын харваа, соёолон болон даага, азарга насны морины уралдаан болох аж.
Мөн долоодугаар сарын 11-нд шагайн харваа, сурын харваа, шүдлэн, хязаалан, жороо, их насны морины уралдаан, хүчит бөхийн барилдаан үргэлжлэх бөгөөд шилдгүүдэд шагнал гардуулахаар төлөвлөжээ.
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жил, Ховд аймгийн 90, 91 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг Ховд аймагт хэрхэн зохион байгуулах талаар хөтөлбөрийг танилцуулж байна.  


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn