Ховд аймгийн Дуут сумын малчин Жаргалсайханы хотонд аянга бууж 30 гаруй бог мал хоргоджээ
Ховд аймгийн Дуут сумын Шивэр багийн нутаг дэвсгэрт буюу шивэрийн голд долдугаар сарын 20-ны өдрийн 18:00-19:00 цагийн хооронд орсон хүчтэй аадар борооны улмаас тус багийн залуу малчин өрх Жаргалсайханы малын бэлчээрт аянга бууж 30 гаруй бог мал хоргодоод байна. Үүнтэй холбогдуулан Шивэр багийн засаг дарга болсон явдалтай танилцахаар долдугаар сарын 21-ны өдөр малчны хотруу явжээ.
Энэ талаар Дуут сумын засаг дарга С.Ганзоригоос тодруулахад тэрбээр “ Би болсон явдалын тухай дэлгэрэнгүй мэдээлэл мэдэхгүй байна. Удирдлагын зүгээс Ховд аймгийн шуурхай комиссд мэдээлэл хүргүүлсэн. Тухайн айл малчны даатгалд хамрагдсан бол нөхөн төлбөрийг олгоно. Өөр зүйл мэдэхгүй байна” гэв.