Б.Жавхлан: Монгол Улс дефолт зарлахгүй

516

Сүүлийн өдрүүдэд цахим орчинд Монгол Улс дефолт зарлахад ойрхон байгаа тухай мэдээлэл цацагдсан. Олон өдрийн турш цахим орчинд маргаан дагуулсан тус асуудалд Сангийн сайд Б.Жавхлан хариулт өгчээ. Тодруулбал, тэрбээр ЕАGLE телевизийн зочны цагт оролцох үеэрээ, “Монгол Улс дефолт зарлахгүй. Ойрын жилүүдэд дефолтод орохгүй гэдгийг сангийн сайдын хувьд албан ёсоор хэлье. Өнөөдрийн байдлаар, Монгол улсын нийт өр 33 тэрбум доллар, Засгийн газрын нийт өр 8.5 тэрбум доллар байгаа. Энэ өр нэг жилийн дотор бий болоогүй. 1990 оноос хойшхи Монгол Улсын болон хувийн секторын өр бий, Засгийн газрын оролцоотой нь ч байгаа" гэлээ.
Мөн тэрбээр, дээрх мэдээллийг зохион байгуулалттайгаар тараасан хэмээн мэдэгдэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn