ХОВД: Ургац хураалтын ажил 48 хувьтай үргэлжилж байна

391

Нийт суманд хадлан хадах, хужир шүү бэлтгэх, эрт ургацын хүнсний ногоо хураан авч борлуулах зэрэг ажил үргэлжлэн явж байна.  Үүнээс онцлоход ургац хураалтын ажил өнөөдөр Ховд аймагт 48 хувьтай үргэлжилж байна. Тус аймаг өнгөрсөн онд нийт 2860 га талбайд тариалалт хийж, 28 мянган тонн ургац хураасан. Харин энэ жил Ховд аймгийн тариаланчид нийт 3148 га талбайд тариалалт хийсэн бөгөөд нийт 29 мянган тонн ургац хураан авах (урьдчилсан бланс гарган) зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 3300 гаруй тариаланч ажиллаж, 300 орчим бага, дунд оврын трактор, 150 гаруй хөдөө аж ахуйн машин мeханизм ашиглан нийт 998.3 га талбайгаас 12120 тонн ургац хураасан байна.  Тодруулбал, 35.3 га талбайгаас 120 тонн үр тариа, 113 га талбайгаас 1150 тонн тэжээлийн ургамал хураан авчээ. Мөн 150 га талбайгаас 2400 тонн төмс, 700 га талбайгаас 8450 тонн хүнсний ногоо хураан авч, зах зээлд нийлүүлж байна. Энэ намрын ургац хураалтын ажил ирэх 10 дугаар сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжлэх төлөвтэй гэж Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn