ХОВД: ХИС-ийн найман оюутан Солонгос улсыг зорино

350
Ховд их сургууль \ХИС\ энэ хичээлийн жилд 1500 гаруй оюутан, 160 гаруйбагш, ажилтантайгаар сургалтын үйл ажиллагаагаа эхэллээ. Тус сургууль нь өнгөрсөн хугацаанд багш болон бусад мэргэжлээр 12 мянга гаруй боловсон хүчин бэлтгэн гаргасан бөгөөд сургалтын  чанар, хүртээмжийг  сайжруулах,  оюутан, төгсөгчдийг чадавхжуулах чиглэлд анхаарч ажиллаж буй.

Сүүлийн жилүүдэд Ховд их сургуулийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байна. Тус сургууль, БНСУ-ын Чангшин их сургуультай хамтарсан  2+2 хөтөлбөрийн хүрээнд энэ хичээлийн жилээс Солонгос улсад суралцах “Эрх зүй” мэргэжлийн ангийн 8 оюутан байгаа.  Тэдэнд өнөөдөр сургуулийн зүгээс батламж, гарын бэлэг гардууллаа. Ховд их сургууль нь 2022 оноос эхлэн гадаад, дотоодын 7 их сургуультай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа.

Дадлагажигч оюутан хөтөлбөрт хамрагдсан тус сургуулийн оюутнууд өнгөрсөн наймдугаар сард Япон улсыг зорьсон бол энэ удаа хамтарсан хөтөлбөрийн анхны оюутнууд Солонгос улсыг ийнхүү зорих гэж байна. Өөрөөр хэлбэл,  Эрх зүйн хамтарсан хөтөлбөрт хамрагдан энэ хичээлийн жилээс БНСУ-ын Чангшин их сургуульд суралцах оюутнууд нь тус сургуулийн Цагдаагийн удирдлагын тэнхимд 2 жилийн хугацаанд суралцахаар энэ сарын 9-ний өдөр Солонгос улсыг зорих аж. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn