Ховдын Засаг дарга архины худалдааг зөвшөөрөв

368
Ховд аймагт сар бүрийн 1, 15, долоо хоног бүрийн баасан гарагт нийт зургаан өдөр архи борлуулдаггүй байсан. Гэвч энэ нь архидалтай тэмцэх шалгарсан арга биш гэж Ховдын Засаг дарга Э.Болормаа үзжээ. Тиймээс архидалттай тэмцэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон захирамжийг хүчингүй болгож, цуцалсан байна.
Энэ тухайгаа тэрбээр “Аливаа зүйлийг хориглож, хаах тусам асуудал дагуулдаг. Нууцаар архи худалдаалах, орон гэртээ болон гол ус бараадах зэргээр ахуйн хүрээний архидалт нэмэгдэж байгаа нь нууц биш.  Хуулийн дагуу, соёлтой хэрэглээг нэвтрүүлж зах зээлийн зарчмаараа ажиллах нь зүйтэй гэж үзсэн учраас ийм шийдвэрийг гаргалаа” гэжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn