Цементийн импортын татварыг тэглэснээс “УБТЗ”-ын вагоны хангалт улам удаашрах эрсдэлтэй

384

Цемент, цементийн төрлийн бүтээгдэхүүний импортыг гаалийн албан татварыг он дуустал тэглэв
Засгийн газрын хуралдаанаар цементийн бүх төрлийн бүтээгдэхүүний гаалийн албан татвар 20 хувь байсныг он дуустал тэглэх шийдвэр гаргалаа.
Дотоодын үйлдвэрүүд зогсолтгүй ажиллавал тус бүр жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх боломжтой аж. Хэдий тийм боловч тодорхой шалтгааны улмаас бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа учир гаалийн албан татварыг тэглэх шийдвэр гаргалаа гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдлээ.
Ингэснээр нэг тонн нь 500-600 мянган төгрөг болоод буй цементийн үнэ 400 мянга орчим төгрөг болж буурах боломжтой болж байна. Зах зээлд цементийн хомсдол үүсээд байгаагаас томоохон бүтээн байгуулалтууд саатах эрсдэл бий болоод байгаа юм.
Цементийн нийлүүлэлт тасрахгүй бол Улаанбаатар-Дарханы замыг 2022 ондоо багтаан хатуу хучилттай болгон хөдөлгөөнийг нь бүрэн нээх зорилтыг биелүүлж чадахыг Сангийн сайд тодотгож байна.
Түүнчлэн энэ талаар “Монцемент билдинг материалс” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Халиунаас тодруулахад “ Гуравдугаар сараас хойш “Улаанбаатар төмөр зам”-ын вагон хангалт -52 хувийн гүйцэтгэлтэй байсан. Үүний улмаас 90-94 тонн клинкер тээвэрлэх боломжоо алдсан гэж тооцоолж байгаагаа мэдээлсэн. Түүнчлэн импортын татварыг тэглэснээс “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн вагоны хангалт улам удааширч, дотоодын компаниудын хувьд нийлүүлэлтийн сүлжээний асуудал улам хүндрэх эрсдэлтэй” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Харин “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс шалтгаалан цементийн үнэ өссөн зүйл байхгүй гэж Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга мэдэгдээд байгаа юм.

https://bloombergtv.mn/news/ge209
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn