Ховдын тахал хол биш шүү

248

Энэ зургийг  харсан хүмүүсийн зарим нь “Хайран сайхан...” гэж шүлсээ залгиж байгаа. Нэг хэсэг нь  “Амьтныг ингэж хядах гэж... гээд бараг л нулимс дуслуулж  буй ч биз. Харин ихэнх нь “Яанаа, тахал...” гэж айж байгаа. Үнэндээ бол айж байгаа хүмүүс ухаантай гэсэн үг.
Учир нь тарваган тахлаар өвчилсөн хүнтэй хавьтал болсон 4-5 нөхөр хот руу ороод ирчихсэн БЗД-т явж байгаа гэх мэдээллийг мэргэжлийн байгууллагаас мэдээлчхээд байхад бид “Хаа холын Ховд аймагт гарсан тахал...” гэж хандаж  болохгүй.
Нөгөөтэйгүүр мэргэжлийн байгууллагууд маш нямбай, няхуур байх учиртай. Энэ зурган дээрх шиг ийм байдлаар хандаж болохгүй.
Тарваган тахлын үед  хувь хүн, эмч, эмнэлгийн байгууллага, яаж ажиллах, хувцас өмсгөлөө хэрхэн ямар дарааллаар өмсөж тайлах, устгах, ариутгах  зэрэг норматив гэж байсан. Одоо ч байгаа. Гэтэл  энэ талаарх мэдээллийг мэргэжлийн байгууллага яагаад өгөхгүй, мэдээлэхгүй байна вэ.
Тэгээд ч ард иргэдэд энэ талаарх мэдлэг, мэдээлэл түгээхгүйгээр тарваган тахалтай тэмцэнэ гэвэл ёстой үлгэр.
Товхондоо бол  Ховдын  тахал хол гэж бодож болохгүй.  Бас зураг дээрх шиг ийм гурилдсан байдлаар хандаж болохгүй. Ядаж л битүүмжлэл маш сайн байх хэрэгтэй. Нэг удаагийн  цаасан хувцас өмссөн энэ нөхдийн гутлын ул,  хувцасных нь ил гарсан хэсэгт вирус  огт наалдахгүй гэж үү.
https://erennews.mn/
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn