Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгч Ерөнхийлөгч асан Х.Баттулга

0

Монгол Улсын Их Хурал 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр “Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль”-ийг шинэчлэн баталсан ба тус хуульд зааснаар тус банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой, ашгийн төлөө төрийн өмчит хуулийн этгээд байна гэж заасан байдаг.
Тэгвэл одоогийн байдлаар Хөгжлийн банкны зээлийн нийт үлдэгдэл 3.2 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээтэй байна. Харин Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд орсон.
Тодруулбал тус банкнаас 26 компанийн авсан 841 тэрбум төгрөг эргэн төлөгдөх нь тодорхойгүй нөхцөл байдалтай байна.
Үүнээс хамгийн том зээлдэгч нь ерөнхийлөгч асан Х.Баттулга бөгөөд түүний зээл 179 тэрбум төгрөг байна.
Иргэдийн дунд Женко хэмээх тодотголтой Х.Баттулга ард түмний боломжийг хулгайлсан мөнгөөрөө зочид буудал барьж байх юм. Тус барилгыг ерөнхийлөгч асан Х.Баттулгын санаачилгаар 2021 оны 7 дугаар сарын 26 өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р багийн нутаг барьж эхэлсэн байна. Харин тухайн барилгын барилга угсралтын ажлыг “Их модун” ХХК нь гүйцэтгэж байгаагаас гадна санхүүжилтийг нь ч  дангаараа гаргажээ. Тус объектын бүх бичиг баримт зөвшөөрөл “Их модун” ХХК дээр байдаг.
Гэхдээ Баттулга Хөгжлийн банкнаас авсан өрөө төлөхгүй байгаа нь  ард түмнийг басамжилж байгаагийн нэг хэлбэр буй за. Саяхан Даяар Монгол хөдөлгөөнийхөн эрх мэдэл давуу байдлаа ашиглан Хөгжлийн банкнаас зээл авсан Х.Баттулгын өмчийн Баянгол зочид буудлын өмнө цуглаж “Баттулга өрөө төл” хэмээн  шаардлага тавьсан боловч хамгаалагч нарт нь зодуулах шахам хөөгдсөн тухай мэдээлэл гарч байсан. Ерөнхийлөгч асан Х.Баттулга хууль ёс, ард түмнийг үл тоож хэдий болтол ингэж дураараа дургих вэ?
Хөгжлийн банкны хамгийн том зээлдэгч Женко, ба түүний хамаарал бүхий нөхдийн өрийг нь төлүүлж хариуцлагыг нь хүлээлгэ!!!
Үргэлжлэл бий...
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn