ХОВД: Цаст-Алтай цогцолбор сургууль “Итгэлтэй утас”-тай боллоо

275
Ховд аймгийн Цаст-Алтай цогцолбор сургууль дээр сүлжээ харгалзахгүй үнэгүй ярих боломжтой суурин утас болох "Итгэлтэй утас" байршуулжээ. Ийнхүү сургуульд тус суурин утас тавигдсанаар сурагчдын гар утасны хэрэглээ багасаж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ гэж албаныхан үзэж байна. 

Уг ажлыг Монголын цахилгаан холбоо компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд эхэлсэн бөгөөдУлаанбаатар хот болон зарим аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд дээр хэдийнээ "Итгэлтэй утас"-ыг байршуулсан аж. Сурагчид хичээлээсээ тараад эцэг, эх, асран хамгаалагчаа үүдэнд ирсэн байна уу гэж шалгаад, ирээгүй байвал суурин утсаар залгадаг. Өдөрт дунджаар 30-40 хүүхэд суурин утсаар үйлчлүүлж байна гэх судалгаа мэдээллийг эх сурвалжууд хэлж байна.  "Итгэлтэй утас" байршуулах ажлын хүрээнд цаашид мөн орон нутгийн албан байгууллага, ерөнхий боловсролын сургуулиудтай хамтарч ажиллана.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn