СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 15 настай хүү нохой буудах гэж байсан төрсөн ААВЫГАА буудан хөнөөжээ

431

Санамсаргүй байдлаар галт зэвсэгт хүрсэн 15 настай хүү төрсөн аавыгаа буудан хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 19:20 цагт Ховд аймгийн Ховд сумын нутаг дэвгэрт “Хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. 
Дуудлага, мэдээллийг тус аймгийн цагдаагийн газраас шалгахад 43 настай, эрэгтэй “О” нь нохойгоо буудах зорилгоор гэрээсээ “Тоз-8” маркийн галт зэвсэг авч гарч, нохойгоо буудах гэхэд түүний хүү 15 настай, эрэгтэй “Т” нь нохойгоо буудаад хэрэггүй гээд галт зэвсгээс барих үед хүүгийн хуруугаар гох дарагдаж, сум алджээ. Улмаар бууны сум иргэн “О”-гийн биеийн цээжний хэсэгт тусч газар дээрээ нас барсан байна. Цагдаагийн газраас хэргийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд галт зэвсэг болон түүнтэй адилтгах хэрэгсэл эзэмшдэг, харьцаж байгаа  иргэд та бүхэн галт зэвсгийн аюулгүй ажиллагааг сайтар мөрдөж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
https://asu.mn/
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn