ХОВД: Ирэх сард “Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр болно

443


Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Ховд аймагт “Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр зохион байгуулна.  Уг мөсний баярыг “Invest Khovd” хөрөнгө оруулалтын чуулганы үйл ажиллагаатай уялдуулан 2023 оны нэгдүгээр сарын 21-22-ны өдөр Хар ус нуурын байгалийн цогцолбор газарт зохион байгуулах гэж байгаагаараа онцлогтой. Энэ үеэр  угсаатнуудын баярын жагсаал, монгол туургатны “Мөсөн сур”-ын харваа, шагайн наадгай, мөсний барилдаан, “Ice drift” уралдаан, бүргэдийн үзүүлбэр, “тэмээчин” болон “адуучин” тэмцээн, “Алтайгаа магтъя” язгуур урлагийн тоглолт, “Олон угсаатны өвлийн гоёл” наадам, морин чарга, чарга тэшүүрийн үйлчилгээ, морь, тэмээ унуулах үйлчилгээ, хоол ундны худалдааны үйлчилгээ зэрэг тэмцээн, уралдаан өрнөнө.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан “Мөнгөлөг шагшуурга-2023” мөсний баярыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Олон угсаатны онцлогийг хадгалсан аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль дэлхий, үндэсний өв соёлоороо бахархах, өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд дээрх мөсний баярын үйл ажиллагаа чухал ач холбогдолтой юм. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn