Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэв

381
Нуур болон голуудын нийт уртын дагуу мөсний зузаан харилцан адилгүй байна. Одоогийн байдлаар Долооннуур голын мөсний зузаан 76, Дунд цэнхэр голынх 55, Ховд голынх 68, Буянт голынх 86см байна.
Мөн Булган голын мөсний зузаан 81, Хар-Ус нуурынх78, Төгрөг голынх 60, Чоно-Харайх голынх 53 см тус тус байна.
Голууд мөсөн бүрхүүл, харз гэсэн мөсний үзэгдэлтэй байгаа. Мөсний даац хүн,мал, машин явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул нуур, голын мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Ховд аймгийн УЦУОШТ-өөс онцгойлон анхаарууллаа. 

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn