Малчин залуу тэшүүрийн тэмцээнээс медаль хүртжээ
Ховд Аймгийн ИТХ-ын төлөөлөгч П.Цогбадрахын ивээл дор Ховд аймгийн Дөргөн суманд өсвөр үе, насанд хүрэгчдийн тэшүүрийн аймгийн аваргын тэмцээн энэ сарын 15-ны өдөр Дөргөн нууран дээр болжээ.. Анх удаагаа зохион байгуулагдсан энэ тэмцээнд нийт 100 гаруй тэшүүрчид оролцож өрсөлдсөн байна. Тус тэмцээнд Дөргөн сумын Аргалант багийн малчин залуу Л.Гансүх насанд хүрэгчдийн тэмцээнээс хос хүрэл медаль хүртжээ. Түүний хувьд мал маллахын зэрэгцээ өөрийгөө хөгжүүлж тэшүүрийн спортоор хичээллэж эхэлсэн байна. Томоохон уралдаан тэмцээнд оролцож байгаагүй түүний хувьд анх удаагаа аймгийн аваргын тэмцээнд оролцож амжилт үзүүлжээ.