Шагайн харваанд долоон баг, 60 гаруй харваач оролцлоо

455


Ховд аймгийн Насанд хүрэгчдийн 2022 оны аварга шалгаруулах Шагайнхарваатэмцээн боллоо. Тодруулбал,Аймгийн гоц мэргэн М.Ганбаатар, Г.Тэмүүлэн нарын нэрэмжит "Үндэсний шагайн харваа-2022” насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн долоо хоногт Манхан суманд зохион байгуулжээ.
Орон нутагт шагайн харвааны спортоор хичээллэдэг 90 гаруй харваач бий. Үүнээс 40 гаруй харваач нь улс, аймгийн цол хүртээд байна. Энэ нь жил бүр харваачдын ур чадвар нэмэгдэж байгааг илэрхийлж буй. Тухайлбал, Үндэсний шагайн харвааг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр, гаргасан амжилтаараа манлайлж буй М.Ганбаатар нь 2018 оноос эхлэн энэ спортоор тасралтгүй хичээллэж явна. Мөн түүний хүүГ.Тэмүүлэн нь үндэсний шагайн харваагаар дөрөв дэх жилдээ хичээллэж буй өсвөр үеийн залуу харваачдын нэг юм. Харваач М.Ганбаатар, Г.Тэмүүлэн нар саяхан “Аймгийн гоц мэргэн” цолны болзол хангаж, шагналаа гардан авсан. Үүнтэй уялдуулан дээрх тэмцээнийг шагайн харвааны спортыг түгээн дэлгэрүүлж яваа аав хүү хоёрын цолны мялаалга тэмцээн болгосноороо онцлогтой.
Энэ удаагийн тэмцээнд долоон баг, 60 гаруй тамирчин оролцож, цэц мэргэнээ сорив.  
Багийн харвааны төрөлд,тэргүүн байрт Дуут сумын харьяат, аймгийн гоц мэргэн Б.Мөнгөншагай ахлагчтай“Ховд дулааны станц”ТӨХК-ийн "Оч" багийн харваачид,
Дэд байрт Буянт сумын харьяат, аймгийн гоц мэргэн С.Лхагвадорж ахлагчтай "Алтан зурхай" багийн харваачид,
Гутгаар байрт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат, Монгол Улсын Хүндэт харваач, аймгийн гоц мэргэн Б.Сүхбаатар ахлагчтай "Таван богд" багийн харваачид тус тус шалгарлаа. 
Ганцаарчилсан буюу цуваа харвааны төрөлд: 
Түрүү. Ховд аймгийн Дөргөн сумын харьяат,“Ховд дулааны станц”ТӨХК-ийн "Оч" багийн залуу харваач Батсүхийн Очиртогтох 20 сумаас 20 онож, (Үнэмлэхүй өндөр амжилт гаргасан)
Дэд түрүү. Алтай сумын харьяат,“Ховд дулааны станц”ТӨХК-ийн "Дөл" багийн харваач, аймгийн гоц мэргэн Мөнцгөрийн Энхжаргал 17 онож,
Гуравдугаар байрт. Манхан сумын харьяат, "Хос Алтай" багийн харваач, аймгийн гоц мэргэн Ганбаатарын Тэмүүлэн 17 онож,
Дөрөвдүгээр байрт. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, Зэвсэгт хүчний 123-р ангийн харваач, аймгийн гоц мэргэн Галбаатарын Өнөрбаясгалан 17 онож,
Тавдугаар байрт.Дуут сумын харьяат,“Ховд дулааны станц”ТӨХК-ийн "Оч" багийн ахлагч, аймгийн гоц мэргэн Баасанжавын Мөнгөншагай 16 онож тус тус  шалгарчээ.

Монгол Улсын анхны Үлэмж Дархан мэргэн Магсарын Цэвээн-Очирын нэрэмжит шагналыг "Хос Алтай" багийн харваач, аймгийн гоц мэргэн Г.Тэмүүлэнд олголоо.
Мөн “Ахмадын цуваа харваа”-ндМонголУлсынхүндэт харваач,аймгийн гоц мэргэн Б.Сүхбаатар,Л.Доржпүрэв,Н.Чулуунбаатарнартэргүүллээ.
"Дүүжин" мэргэнээр Ховд аймгийн Мөст сумын харьяат,“Ховд дулааны станц”ТӨХК-ийн "Оч" багийн харваач Базардарамын Галбаяр шалгарч, дүүжинд дөрвөн сум тавьснаас хоёр онож түрүүллээ.
Түүнчлэнүндэсний шагайн харвааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, харваанд гаргасан амжилтыг тус тус үнэлж, дараах нэр бүхий харваачид аймгийн Гоц мэргэний цол олгов. Үүнд:
1. Ховд аймгийн Алтай сумын харьяат,“Ховд дулааны станц”ТӨХК-ийн "Дөл" багийн харваач, аймгийн мэргэн Дүгэржавын Бөхжаргал
2. Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, "Ариун шүд" эмнэлэг”,"Хос Алтай" багийн харваач, аймгийн мэргэн Думаагийн Загар
3. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат, ШШГА-ны харваач, аймгийн мэргэн Пүрэвбатын Энхбаяр
4. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат, Жаргалантын харваач, аймгийн мэргэн Пүрэвбатын Анхбаяр нарт "аймгийн Гоц мэргэн" цолны үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардуулж өгөв.




скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn