Есөн хувьд багтсан ЗЭЭЛТЭЙ БАЯЧУУД

259

Нүдээ боосон улстөрчид ард иргэдээ доёолж ханадаггүйн жишээ олон зүйлээс харагддаг. Энэ удаад хүүхдийн мөнгөн дээр харагдлаа. Иргэдийг зээлээр авсан эд хөрөнгөөр нь баян болгож, өрхийн орлогоос зээлийг нь хасаж тооцолгүй хүүхдүүдийг нь мөнгөнөөс хассанд иргэд бухимдалтай байна.  Уг нь нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгож 9 хувийг нь баян чинээлэг амьдралтай айлын хүүхдүүд тул хүүхдийн мөнгөнд хамруулахгүй гэх шийдвэр гаргасан байдаг.
Манай сурвалжлах баг иргэдийн аж амьдрал, өрхийн орлого, хүүхдийн мөнгөө юунд зарцуулдаг талаар сурвалжилга бэлтгэх явцад иргэдийн ярьсан яриаг та бүхэнд хүргэе. Тэдний хүсэлтээр нэрийг нууцалсан болно.
Иргэн 1: “Утасгүй болохоор нөгөө цахим руу нь орж үзээгүй. Тэгэхээр хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэхээ мэдэхгүй байна. Юутай ч 1 сарын 20-ныг хүлээе. Орохгүй бол хороо орж асууж лавлана даа. Эгч нь гэр бүлийн асуудлаас болоод хотод ирчихсэн байгаа юм. Хүүхдүүдийн сургууль хол болохоор 3 саяар нэг машин аваад хүүхдүүдээ хүргэж өгч байгаа. Тэгээд таксинд явж мөнгө олж байна. Өдөрт 30-40 мянган төгрөг олдог. Үүнийгээ хоол хүнсэндээ зарцуулдаг. Хүүхдийн мөнгөөрөө түлшээ аваад, үлдсэнээр нь хүүхдүүддээ хэрэгтэй зүйлсийг нь авч өгдөг. Ер нь орлого маань амьдралд хүрэлцдэггүй.”
Иргэн 2:
Манайх эгчийнхээ хүүхдүүдтэй нийлээд 10 ам бүлтэй. Нөхөр  сая гаруй төгрөгийн цалин авдаг. Энэ цалин бол одоохондоо болоод л байдаг. Яагаад гэхээр хүүхдүүдийнхээ мөнгөөр дутуу зүйлсээ авчихдаг. Үлдсэнийг нь мэдээж хүүхдүүдийнхээ сургалт, хэрэгтэй зүйлд зарцуулдаг. Цалин бол дангаараа яагаад ч хүрэхгүй. Энэ хавьд байдаг дэлгүүрүүддээ өртэй. Одоо хүртэл өрөө дараагүй л байна. Манай энэ хавиар хойшоо хог руу очиж, тэндээсээ юм хум олж тушааж амьдралаа аргацаадаг зөндөө айл өрх байгаа. Амьдрал хүнд байна шүү дээ.”
Иргэдийн ярьж буй зүйлд худал үг ганц ч байхгүй. Гэр хорооллын гудамжийг сүлжиж уул руу өгсөх тусам ноорхой гэртэй, хашаагүй, хүүхдүүд нь нимгэн нойтон хувцастай ноходтой тоглож харагдана. Зайсан, Богд уулын аманд тансаг хаусанд амьдарч байгаа хүмүүс ард иргэдийн ахуй амьдралыг яаж ч мэдэх билээ гэх доголон нулимстай иргэд бишгүй таарч байсан юм.

https://erennews.mn/article/58715скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn