“Цант” ферм орон нутгийн сүүний хэрэгцээний 80 хувийг хангах зорилт тавьсан

481
Ховд аймгийн ХХААГ-ын дарга Б.Бямбажаваар ахлуулсан ажлын хэсэг “Цант” фермийн үйл ажиллагаатай танилцлаа. Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах “Цант”ферм нь 2018 онд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, 900 сая төгрөгийн санхүүжилт авчээ.
Ингэснээр орон нутгийн сүүний хэрэгцээг хангах, эрчимжсэн фермерийн аж ахуй эрхлэх боломж бүрдсэн аж. Тус фермийн хамт олон аймгийн төвийн иргэдийг жилийн дөрвөн улиралд сүү, таргаар хангах зорилгоор сүүний чиглэлийн 30 орчим үнээтэй болжээ.   
Одоо 30 орчим үнээнээс өдөрт 300-400 литр сүү сааж авдаг. Улмаар сүү литрийг 2000, тараг 2500 төгрөгөөр иргэдэд нийлүүлж байна. Иргэдэд өдөр бүр шинэ сүү, тараг тогтмол нийлүүлж байгаа нь тус фермийн давуу тал гэнэ. Цаашид “Цант” фермийн хамт олон үйл ажиллагаагаа өргөжүүлэх замаар орон нутгийнхаа сүүний хэрэгцээний 80 хувийг хангах зорилт тавьсан гэж албаны эх сурвалж онцоллоо.
Тус фермийг байгуулснаар орон нутагт тогтвортой ажлын байр бий болсон. Бүтээгдэхүүний тооноос илүү чанар, үр шимд анхаардаг. Тиймээс иргэдэд чанартай, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлж байгаагаараа онцлогтой гэж “Цант” фермийн удирдлага хэлэв. 

Н.Лхагва
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn