ХОВД: Хүнсний ногоо тариалалтаар улсдаа дөрөвдүгээрт ордог
“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ховд аймаг нь “Шинэ Ховд Агро парк” - Хөдөө аж ахуйн үйлдвэрийн бүс- цогц төсөл хэрэгжүүлж байна. Xовд аймаг нь хүнсний ногоо тариалалтаар улсдаа дөрөвдүгээрт ордог.Одоогоорсүү, цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүнболонхавар, өвлийн улиралд хүнсний нарийн ногоо, малын тэжээл, өндөг гэх мэт бүтээгдэхүүн нь улсын дунджаас 30-40 хувь өндөр үнэтэйбайгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Дээрх төсөл хэрэгжсэнээр нутгийн иргэд гол нэрийн хүнсний бараа бүтээгдэхүүнээ улсын дундажтай адил буюу 20-40 хувийн хямд үнээр худалдан авах боломж бүрдэхээс гадна экологийн эрүүл хүнс хэрэглэнэ.
Мөн 1000-1500 ажлын байр бий болохбөгөөд“Шинэ Ховд үйлдвэрлэл технологийн парк”-ийн үйлдвэрүүдийн үндсэн түүхий эд хангагч болжхөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийимпортыг орлох, экспортод гаргах боломж бүрдэнэ гэж албаныхан үзэж байна. Өнөөдрийн байдлаар уг төсөл 40 хувийн хэрэгжилттэй явж байна.