ХОВД: Булган боомтод тээврийн шинэ гарц нээхээр төлөвлөж байна
Засгийн газраас хэрэгжүүлж буйШинэ сэргэлтийн бодлогын нэг бол Боомтын сэргэлт. Энэ хүрээнд боомтын сэргэлтийг дэмжих төслүүдийг эрчимжүүлж, хилийн боомтын нэвтрэх хүчин чадлыгсайжруулахзорилт дэвшүүлж байгаа.
Монгол Улсын нүүрс тээврийн томоохон боомтын нэг болох Булган боомтнь Ховд аймгийн нутагт бий.
Одоогийн байдлаар “Хөгжлийн хөтөч” төслийн хүрээндтусбоомтыг өргөжүүлэх зураг төслийн ажилхийж байна. Мөн мэргэжлийн байгууллагууд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон бусад судалгаагхийж эхэлжээ.
Өнгөрсөн долоо хоногт 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлынбагХовд аймгийнБулган сум болон хоёр талын хилийн боомтод ажиллалаа. Булган боомтод тээврийн шинэ гарц нээхээр төлөвлөж байгаа бөгөөд цаашид анхаарах асуудал, зарим онцлох ажлын талаар дээрх ажлын багийнхан санал солилцсон гэж өнөөдөр Ховд аймгийн ЗДТГ-ын цахим хуудсаар дамжуулан мэдээллээ.