Гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гараад сураггүй болсон 16 настай иргэнийг эрэн хайж байна
Ховд аймгийн Үенч сумын нутагт 06.02-ны өдрийн 20:00 цагийн орчим иргэн Ө гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гараад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг 06.04-ний өдрийн 07:45 цагт ОБЕГ-т хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар анги, Үенч сум дахь Хилийн цэргийн 0130 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Ө /16 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 11:10 цагаас эхлэн “Хөх-Үзүүрийн шил”, Боомын-Өндөр, Хясааны-Ам, гэдэг газруудаар 8 км/-ын тойрогт зохион байгуулж байна.