ХОВД: Дуут суманд сарлагийн борц үйлдвэрлэж байна

343


Ховд аймгийн Дуут сумын малчид нэгдэн хоршоо байгуулж, уламжлалт аргаар бэлтгэсэн сарлагийн борцыг зах зээлд нийлүүлж байна.
Сарлагийн борцыг энэ оны 5дугаар сараас эхлэн худалдаанд гаргасан. Ингэхдээ“Хариуцлагатай нүүдэлчин” стандартыг нэвтрүүлж, чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан, мөшгөх тогтолцооны QR код бүхий хаягтай сарлагийн борцыг зах зээлд нийлүүлж байгаагаараа онцлог юм.
Сарлагийн борц нь үхрийн борцноос уураг, илчлэгээр баялаг, шимт чанар их, экологийн цэвэр бүтээгдэхүүнбөгөөд хаяг(шошго) дээрх QR кодыг уншуулаад гарал үүслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авч болох аж.  
Ташрамд, Ховд аймгийн хэмжээнд 3200 гаруй өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч үйл ажиллагаа явуулдаг. Мөн280-аад хоршоо ажиллаж байгаагаас 2022 онд 26 хоршоо шинээр үүсгэн байгуулжээ.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn