Улаанхүрээ баг Манхан сумандаа сарлагийн тоогоор тэргүүлж байна

371



Ховд аймгийн Манхан суманд 600 орчим малчин өрхийн 266 мянган толгой мал бий. Үүнээс Улаанхүрээ баг 32 мянган толгой малтай. Тус багт 94 өрх байгаагаас70 гаруй нь мал маллаж, Сэнхэрийн гол дагуу нутаглаж байна.

Улаанхүрээ багийн малчид таван хошуу мал сүргээ өсгөж үржүүлэхийн зэрэгцээ сарлаг малладаг бөгөөд одоогоор тус баг 150 гаруй сарлагтай болоод байна. Иймдээ ч Манхан сумандаа сарлагийн тоо толгойгоор тэргүүлж байгаа баг юм. Улаанхүрээ багийнхан энэ жил 11 мянга гаруй толгой төл мал хүлээн авч, бойжуулж байна.   

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn