ХОВД: Мал төллөлт 61.3 хувьтай байна
Ховд аймаг 3463.7 мянган толгой малтай. 2023 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар нийт139688 толгой мал хорогдсон дүн мэдээтэй байна. Энэ нь аймгийн нийт малын 4.0 хувийг эзэлж байгаа юм.
Аймгийн хэмжээнд нийт 1405.5 мянган эх мал төллөхөөс 6 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар 862.0 мянган толгой мал төллөж, мал төллөлт 61.3 хувьтай байна.
Гарсан нийт төлийн 677.4 мянган толгой төл бойжиж, төл бойжилт дунджаар 78.6 хувьтай байна. Төлийн хорогдол нийт 184911 байгаа бол 57842 толгой мал хээл хаясан дүн мэдээ нэгтгээд байна гэж Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.