100 сая төгрөгөөр зам барьдаг СУМЫН СТАНДАРТ бий болсон уу

302
Энэ зураг бол Ховд аймгийн Дөргөн суманд  50 сая төгрөгөөр хийгдсэн зам. Энэ зураг өнгөрсөн амралтын өдөр нийгмийн сүлжээнд тархаж олон нийтийн шүүмжлэл дагуулав. 
 
 
Тэгвэл яг ийм дүр зурагтай, зам гэх нэртэй "ажлууд" сум бүр хийгдээд багагүй хугацааг үдэж байна. https://www.tender.gov.mn/ сайтаас харахад энэ жил Хөвсгөл аймгийн түнэл сум 110 сая төгрөгөөр, Хөвсгөл аймгийн Рашаанд сум 140 сая төгрөгөөр, Завхан аймгийн Тосонцэнгэл сум 140 сая төгрөгөөр сум дотроо зам тавих тендерүүд зарлагджээ. Ийнхүү 365 сумын ихэнх нь суман дотроо бетонон зам тавих нэрээр орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг үргүй зарсаар байна.
 
Уг нь орон нутгийн хөгжлийн сан нь орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэд тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгддэг байх ёстой.  Гэтэл энэ хөрөнгө нь хэдхэн метр зам тавих, наадмын талбай засварлах, ёслолын өргөө барих зэрэгт зарцуулагдсаар байгааг холбогдох газрууд анхааралдаа авах хэрэгтэй биз ээ. 
 
 
П.ГОО
http://www.shuud.mn/a/550196
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn