ХОВД: Газар хөдлөлтийн үед "суу, нуугд, хүлээ" дүрмийг баримтлах учиртай

270


Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ жилийн тухайд тус өдрийг “Гамшигт тэсвэртэй ирээдүйн төлөө тэгш бус байдалтай тэмцэх нь” уриан дор 34 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлж байна.

Өнөөдөр Ховд аймгийн Онцгой байдлын газраас санаачлан гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль хийж,  газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх  өдөрлөг зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн үйл ажиллагаанд Жаргалант сумын ерөнхий боловсролын Зургаадугаар сургуулийн өсвөрийн аврагч клуб, багш, сурагчид өргөнөөр оролцож, гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэгээ өргөжүүллээ. Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоо хамгийн чухал байдаг.  
Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн тоо, мөн хүчний хэмжээ ихсэж, давтамж нь ойртож байгаа талаар судлаачид хэлж байгаа юм. Суу, нуугд, хүлээ. Энэ бол газар хөдлөх үед иргэдийн өөрийгөө хамгаалах хамгийн эхний дүрэм юм. Газар хөдлөлтийн шинж тэмдэг мэдрэгдвэл иргэд нэн түрүүнд байшин барилгыг яаралтай орхих,  хүмүүсийг гадагш хурдан гаргах эсвэл тасалгааны аюулгүй байрыг эзлэх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд дээрх өдөрлөгийн үеэр хэллээ.

Энэхүү үйл ажиллагаа нь иргэд олон нийт төдийгүй хүүхэд багачуудыг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст танин мэдүүлэхэд чухал ач холбогдолтой байв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn