АНУ-д зэвсэглэсэн этгээд 22 хүний аминд хүрч, 60 хүнийг шархдуулжээ

273

АНУ-ын Мэн  мужийн Льюистин хотод зэвсэглэсэн этгээд хүмүүс рүү буудан олон хүний аминд хүрч, шархдуулсан ноцтой хэрэг гарчээ. Сэжигтэн одоогоор баригдаагүй, сул чөлөөтэй явж байгаа тул хотын иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг цагдаагийнхан анхааруулсан байна. 
 
NBC сувгийн мэдээлснээр, лхагва гарагийн үдэш Мэн мужийн Льюистон хотод нэгэн этгээд хүмүүс рүү буудан, 22 хүний аминд хүрч 60 хүнийг шархдуулжээ. Энэ хэргийг үйлдсэн этгээдийг хараахан баривчилж амжаагүй туүл оршин суугчдыг байгаа газраасаа гаралгүй, хаалга цонхоо цоожлохыг эрх баригчид зөвлөсөн байна. 
 
Орон нутгийн цагдаагийнхны мэдээлснээр, Льюистон хотын нэгэн уушийн газар, Уолмарт дэлгүүр болон цэнгээний төв гэсэн гурван газарт гэмт этгээд хүмүүс рүү гал нээжээ. Тэрбээр ажиглалтын камерт бичигдсэн бөгөөд цагдаагийнхан түүний зургийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж, хэрэгтнийг эрэн сурвалжилж байгаа аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn