Ж.Флойдын үхэлд буруутгагдаж байгаа цагдааг чанга хатуу дэглэмтэй хорих ангид шилжүүлжээ

501
Африк гаралтай Америк иргэн Ж.Флойдын амь насыг хохироосон хэрэгт буруутгагдаж баривчлагдсан Миннеаполис хотын цагдаагийн ажилтан чанга дэглэмтэй хорих анги руу шилжжээ. Миннесота мужийн цагдаагийн газрын Зөрчлийн хэлтсийн мэдээлснээр Ж.Флойдыг баривчлах үеэр хүзүүн дээр нь наймаас илүү минут өвдөглөн суусан Дерек Човиныг ням гарагт Хеннепин дүүргийн чанга хатуу дэглэмтэй шоронд шилжүүлжээ.
Тус байгууллагын мэдэгдсэнээр энэхүү шоронд хоригдож байгаа ихэнх хүмүүс ялын дээд хэмжээ авсан, бүх насаараа хоригдох ялтай хүмүүс байдаг гэв. Шүүхийн шинжилгээний хариу Флойдын үхлийн шалтгааныг гадны нөлөөтэй гэж мэдэгджээ. АНУ даяар үүсээд буй эмх замбараагүй байдал даатгалын компаниудад хүнд цохилт болж байна. Түүнчлэн Африк гаралтай иргэд боолчлолын нөхөн төлбөр 31 триллион ам.доллар ЗГ-аасаа нэхэх санаачилга гаргаж, хэвлэлүүдээр бичүүлж байгаа аж. 
Д.Трамп жагсагчдыг цэргийн хүчээр зогсоохыг мужийн захирагчдад уриаллаа АНУ-д "Би амьсгалж чадахгүй байна" эсэргүүцлийн жагсаал 75 хотод зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Зарим хотод тайван жагсаал болж буй бол заримд нь барилга байгууламжийг шатааж, дэлгүүрүүдийг тонон дээрэмдэж байгаа юм. Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп мужийн захирагч нартай видео хурал хийж захирагч нарыг “сул дорой хүмүүс”, “хатуу байж чадсангүй” гэх зэргээр шүүмжилж, үймээн самууныг хэрхэн зогсоох арга замыг хэлэлцсэн байна. 
Доналд Трамп “Та нар хүмүүсийг мөрдөж, баривчилж, 10 жил шоронд суулгавал дахиад ийм явдал хэзээ ч тохиолдохгүй. Бид нийслэл Вашингтонд яг ингэж ажиллаж байна. Цэргийн хүч ашиглахгүй бол захирагч нар өөрсдийгөө тэнэг харагдуулж байна” гэж  шүүмжилжээ. Хурлын үеэр Трамп нэлээд ууртай байсныг эх сурвалжууд мэдээлж байна.
Баасан гарагийн шөнө олон зуун тэмцэгчид Цагаан ордны хашаанд тулж ирэх үед тусгай албаныхан Трампыг газар доорх тусгай хонгилд нүүлгэн шилжүүлсэн байна. Нью Йорк Таймс сонины албан эх сурвалжийн мэдээллээр АНУ-ын ерөнхийлөгчийг хамгаалах зориулалттай уг хонгилд тэр нэг цаг орчим хугацаанд байсны дараа гарсан аж. Цагаан ордны гаднах жагсаал баасан гарагийн шөнө оргилдоо хүрсний дараа суларсан ч ням гарагаас дахин эрчимжиж эхэлсэн байна. 

Эх сурвалж: CNN
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn