ХОВД: Нүүрс тээвэрлэх гэрээний нөхцөлийг сайжруулна

95


Одоогийн байдлаар 26 компани МоЭнКо ХХК-тайХөшөөтийн уурхайгаас нүүрс тээвэрлэх гэрээ байгуулан ажиллаж байна. Гэрээг хоёр жил тутам шинэчилдэг бөгөөд энэ удаагийн гэрээг 18 компани хүлээн зөвшөөрч гарын үсэг зурахаар болжээ. Нүүрсний үнэ нэмэгдэж байгаа энэ үед гэрээний зарим зүйл, заалт нь тээвэрчдийн эрх ашиг, нийгмийн асуудлыг өмнөхөөсөө дордуулсан гэрээ болсон гэж зарим жолооч нар үзэж байна.  Тэд энэ сарын 27-нд Ховд аймгийн удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтын явцад  тээвэрчид, компанийн төлөөллүүд санал бодлоо илэрхийлж, гэрээний нөхцөлийг сайжруулахад хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцсан байна.  Үүний үр дүнд МоЭнКо ХХК-д Ховд аймгийн ЗДТГ-аас албан бичиг хүргэх, тээврийн компани, жолооч нар болон Үйлдвэрчний эвлэл, холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын баг байгуулж нүүрс тээвэрлэх гэрээний нөхцөлийг сайжруулах чиглэлд хэлэлцээр хийхээр шийдвэрлэжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn