Аймгийн хэмжээнд 565 иргэн хавдрын оноштой эмчлүүлж байна

Сүүлийн үед орон нутагт элэг, ходоод, улаан хоолой, уушги, умайн хүзүүний хорт хавдар зонхилон бүртгэгдэж байна. Тухайлбал, нийт хавдрын 8.7 хувьдэлэг, 3.7 хувийг ходоодны хавдар эзэлж байна. Иргэд ихэвчлэн хорт хавдрын хожуу үе шатанд эмнэлэгт ханддаг. Тиймээс өвдсөн үедээ эмнэлэгт хандах бус урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэх шинжилгээнд тогтмол хамрагдаж байхыг зөвлөж байв. Ховд аймагт элэг болон умайн хүзүүний хорт хавдрыг эрт үед илрүүлж, тэр хэмжээгээр өвчний эдгэрэлт сайн байгаа гэж БОЭТ-ийн Хавдрын их эмч Ц.Цагаан мэдээллээ.
Н.Лхагва