Зудын гамшигт өртсөн аймгуудад 210 хугацаат цэргийн алба хаагч ажиллана

168
УОК-ын Шуурхай штаб Сүхбаатар, Дорнод, Төв аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийлээ. Зудын гамшигт өртсөн тус аймгуудад Зэвсэгт хүчний 11 ангийн 210 хугацаат цэргийн алба хаагч, 21 тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллана.
Ингэхдээ, орон нутгийн хүн хүч багатай малчин өрхүүдэд тусалж, зудад хорогдсон, цасанд дарагдсан малын сэг зэмийг цэвэрлэж, шар усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах юм байна.
Тиймээс цэргийн алба хаагчдын малчны хотонд очих аюулгүй байдлыг хангах, ажлын багаж хэрэгслээр хангаж ажиллахыг аймгуудын Онцгой комисс-т үүрэг болгожээ.
Өнөөдрийн байдлаар зудын нөхцөл байдлын үнэлгээгээр,
  • 13 аймгийн 53 суманд төмөр зудын
  • 17 аймгийн 139 суманд цагаан зудын
  • 18 аймгийн 69 суманд цагаанаар зудархуу нөхцөл байдалтай.
Нийт 21 аймгийн 266 сум, нийслэлийн хоёр дүүрэгт өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, малын хорогдол 2,136,563 болсон хэмээн мэдээлсэн.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn