Ховд аймгийн Засаг дарга архидсан дарга нараа ажлаас нь халжээ

164
Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа газар, хэлтсийн дарга нараа үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэрээр “Би гаргах ёстой шийдвэрээ гаргасан. Удаа дараагийн үйлдэл учир хариуцлага тооцсон. Хоног дараалан ажил цалгардуулсан, энэ нь анх удаагаа биш. Ажлын цагаар архидан согтуурсан нь үнэн. Хоёр дарга нь миний өөрийн томилсон, сонгон шалгаруулалтаар гарч ирсэн, итгэл үзүүлэн хамтран ажиллаж байсан чадварлаг залуучууд. Тэд удахгүй алдаанаасаа ухаараад босч ирж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байгаа. Олон залуу төрийн албан хаагч нарт сургамж болоосой. Ховд аймагт олон чадварлаг залуучууд бий. Тэднийг нээлттэй сонгон шалгаруулалтад ороорой гэж хүсч байна” гэв. 
Засаг даргын тушаалаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Сандагсүрэн, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Гомбосүрэн, мөн Хуулийн хэлтсийн дарга дээрх үндэслэлээр халагджээ.
Одоо халагдсан дарга нарын орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлаж, томилгоо хийгдэх юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn